Арт куратор гэж хэн бэ ??
Дүрслэх урлагийн салбарт Куратор хэмээх нэр нь уран зураг, хөшөө, гобелин болон видео урлаг гэх мэт өөр хоорондоо ялгаатай урлагийн олон төрөлт бүтээлүүдийг сонгож, ялгах болон тайлбарлан хүргэж буй хүнийг хэлнэ. Мөн сонгосон ажлууд дээрээ куратор нь тэмдэглэл бичих, каталогийн эсээ боловсруулах, болон бусад контент, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нь дэмжин ажиллана. Кураторууд үзэсгэлэн зохион байгуулах орон зайн том жижиг, дотор гадаа гэдгээс үл хамааран урлагийн төрлүүдийн олон талт байдлыг илэрхийлэх сонирхолтой дэглэлтийг бүрдүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Мөн түүнчлэн кураторуудад олон төрлийн ур чадвар шаардлагатай. Учир нь музейн цуглуулгад хариуцлагатай хандах, сонгосон уран бүтээлчээ музей, галерей болон олон нийтийн талбай гэх мэт үзэсгэлэн зохион байгуулж буй газарт амжилттайгаар танилцуулах, уран бүтээлчдийн судалгаа болон бүтээлийн тухай материал боловсруулах гэх мэт чиг үүрэгтэй.
Зохион байгуулалт…
Куратор нь урлаг болон уран бүтээлчидтэй илүү ойр ажиллаж. Арын албаны чиг үүргийг түлхүү гүйцэтгэж, үзэсгэлэнгийн хэв маяг, санхүү, тэтгэлэг цуглуулах дээр төвлөрч ажиллана.
Боловсрол…
Кураторуудад урлагийг болон соёлын боловсрол хэрэгтэй. Амжилттай олон кураторуудын суурь боловсрол нь урлагийн түүх болон философи байдаг.
Олон талт ур чадвар…
Өнөө цагт кураторуудаас олон талын ур чадвар шаардах болсон. Зайлшгүй шаардлагатай ур чадварт бизнес, маркетинг, олон нийттэй харилцах зэрэг орно. Тэд мөн нэмэлтээр маш сайн мэдээллийг түгээгч мэргэжилтнүүд байх ёстой. Учир. нь тэд галерей, музей, уран бүтээлч болон олон нийтийн хооронд зууч хийх чиг үүрэгтэй.
Бичих чадвар…
Урлагийн кураторуудад сайн найруулан бичих чадвар хэрэгтэй бөгөөд үзэсгэлэнд зориулагдсан каталогийн эссэнүүд, олон талт дэмжлэг болох материалуудыг бичиж нийтлэх юм. Мөн тухайн бичвэрдээ урлагийн үндэслэлтэй, өргөн хүрээг хамарсан судалгаатай бие даасан шинж чанартай, олон нийт ойлгоход төвөгтэй биш байх ёстой.