Контемпорари урлагийн нэг урсгал “ Fluxus ”
Fluxus бол Аван-гард уран бүтээлчдийн бий болгосон Контемпорари урлагийн нэгэн урсгал юм. 1960 оноос эхэлж хүчээ авсан. Fluxus гэдэг нь Латин хэлнээс гаралтай үг бөгөөд задгай, урсан буй гэх утгатай.
Энэхүү урсгалыг Литва гаралтай урлагийн онолч George Maciunas (1931 – 78) анх тодорхойлсон.
Анх Германд маш идэвхтэй хүрээгээ тэлж танигдсан бөгөөд түүний дараагаар Европын төв хотууд болон Нью-Йорк хотод хүрээгээ тэлж танигдан хөгжсөн билээ.
Энэхүү урсгалын үндсэн нь гудамжны урлагийн төрөл бүрийн хэлбэрүүд болон үйл явдал дээр голон төвлөрч Дадаизмын уламжлалаар. дамжуулан “хувьсгалч” ба “Анти-Арт” урлагийн төрлүүд ойлгохын аргагүй холимог болсон тухай юм. Гол төлөөлөгчид нь Германы консептуал уран бүтээлч Joseph Beuys, Японы консептуалист уран бүтээлч Yoko Ono, болон Германы перформанс ба видео уран бүтээлч Wolf Vostell (b.1932) нар билээ.
Тэдний хамгийн гол зорилго нь Уламжлалт үзэл санаа бол хог новш хэмээн үзэж хөрөнгөтний үзлийн тодорхой хэмжээний суурь болсон Fine артыг бүгдийг устгах ёстой хэмээн үзэж байлаа. Энэхүү урсгал нь өөр хоорондоо эрс ялгаатай медиа, инсталяц, перформанс, фото, кино гэх мэт чиглэлийн уран бүтээлчид хоорондоо холилдон хамтарч Fluxus бий болсон. Контемпорари урлагийн Fluxus наадам нь 1960-аад оны үед Амстердам, Копенгаген, Дюссельдорф, Лондон, Парис, Нью-Йорк хотуудад зохион байгуулагдсан.