Temerx Suke
2 min readNov 2, 2018

Модерн болон Контемпорари урлагийн хоорондын ялгаа…

Модерн болон контемпорари урлагийн хоорондын ялгааны тухай үзэгч сонирхогч та гайхан эргэцүүлэн бодож байсан уу ?

Ер нь энэ хоёр урсгалын хооронд ялгаа бий юу?

Юуны өмнө энэ хоёр нэр томьёог сольж хэрэглэж болохгүй бөгөөд өөр өөрийн онцлогтой. Тухайн онцлог ялгааг нь урлаг судлаачид, урлаг шүүмжлэгчид, кураторууд болон урлагийн институт-ууд тодорхойлон хүлээн зөвшөөрсөн байдаг.

Модерн болон контемпорари урлаг бол цаг хугацааны хувьд хоёр өөр үеийг илэрхийлэх урлагийн урсгалууд юм. Модерн урлаг нь 1880 оноос эхэлж 1950 онийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг бол 1950 оноос хойш контемпорари урлаг хөгжиж яваа юм.

Ван Гог, Монет зэрэг уран бүтээлчид нь урлагт хувьсал хийж шинэ орчныг бий болгосон. Модерн урлаг нь уламжлалт урлагийн чиг хандлагаас эрс өөрөөр гарч ирсэн бөгөөд 1880 оноос өмнө түгээмэл байсан реалист хандлагад төвлөр-хөөс илүүтэйгээр субъектив дүрслэлийг онцлох болсон. Модерн урлаг нь ер бусын хэв маягтай бөгөөд тухайн уран бүтээл өөрийн ертөнцийг үзэх үзлээ бүтээлдээ шууд тусгасан байдаг. Сэдвийн хувьд сүм хийд, зан заншил, нийгэм-дэх асуудлын тухай гэхээс илүүтэйгээр сурриалист төлөвтэй.

Контемпорари урлаг бол одоо амьдарч байгаа уран бүтээлчдийн бүтээсэн урсгал юм. 20-р зууны сүүл үед өрнөсөн нийгэм, улс төр, соёлын хувьсгалын өөрчлөлтүүд нь контемпорари урлагийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Модерн урлагт зарим нэгэн тодорхой тогтсон хэлбэр харагддаг бол харин контемпорари урлагт ямар ч тогтсон хэлбэр байхгүй. Харин хэлбэрийн бус сэдвийн хувьд өгүүлбэл контемпорари нь глобалчлал, хүний эрх, дэхийн дулаарал, байгаль дэлхий гэх мэт сэдвийг гол төлөв тусгасан байдаг. Модерн урлагаас ялгаатай нь нийгмийн нөхцөл байдал ихээхэн нөлөө үзүүлдэг. Түүгээр ч барахгүй контемпорари уран бүтээлчид эрх чөлөөнд чухал ач холбогдол өгөх ба урлаг бүтээж болох бүх хэв маягийг туршиж үзэх боломж нээлттэй юм. Модерн уран бүтээлчид цэвэр санаа хайх хандлагатай байдаг бол харин контемпорари уран бүтээлчдийн хандлага нь маш либерал бөгөөд урлагийг заавал цэвэр ариун байх ёстой гэж ханддаггүй. Учир нь урлагийн хөгжил гоо зүй, үзэсгэлэн төгөлдөр, гоё сайхан гэдэг ойлголтоос мөн чанар үзэл баримтлал , итгэл үнэмшилрүү шилжиж байна. (Үүнд conceptual art болон performance art маш сайн жишээ болно )

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet