Temerx Suke
2 min readFeb 25, 2020

Омск. хот

Оросын холбооны Улс

Цастай хүйтэн хот хүлээж авсан бөгөөд галт тэрэг минутын дараа Москва руу хөдөлнө. Энэ галт тэргэнд суугаад 1 өдөр 2 шөнийг өнгөрөөгөөд байгаа хэдий ч дахиад 2 шөнө явна. Улаанбаатараас гараад бараг 5 хонож байгаа хэдий ч Москва хотод очих яагаач гүй байна. Бидний хойд талын ганц хөрш хэдий ч нийслэл хот нь биднээс асар хол бөгөөд Улаанбаатар хотоос бараг 6000 гаран км алсад оршино. Галт тэргэнд суухын өмнө Орос улсыг хөндлөн туулах зорилготой 2 солонгос охинтой танилцсан ба тэр хоёр Владивостокоос галт тэргэнд суусан бөгөөд Эрхүү ортол 3 өдөр 3 шөнө явж байна гэж ярьсан. Москвагаас цааш Сангт-Петербург орох. зорилготой хэмээх богино яриа өрнөсөн юм. Тэгэхлээр би энэ улсын нийт газар нутгийн талыг нь туулна гэсэн үг байх нь…

Бидэнд хамгийн ойр, бидний хамгийн сайн мэдэх боломжтой, хамгийн хөгжингүй орнуудын нэг байх ёстой энэ улс олон талаараа биднээс хоцрогдоод байгаа нь анзаарагдана. Супер хөгжиждээ дэлхийд энэ зүйлээрээ гайхагдаж дээ гэх зүйлтэй одоохондоо таараагүй л байна… Ихэнх газар нь хятад хэл дээр тайлбар, орчуулгатай болсныг эс тооцвол. Гэвч их үндэстэн гэдэг мэдрэгдсээр байлаа. Мөн зөвлөлт холбоот улс хэмээх түүхэн цаг үеэс одоог хүртэл олон зүйл хадгалагдан үлдэж үргэлжилсээр байх юм. Залуучуудынх нь хувьд хэдийн барууны орнуудыг шүтэх хандлагатай болсон бөгөөд яагаад оросыг зорьж байгаа юм гэх асуулт их. Харин гайхалтай сайхан зүйл бол соёл түүхийн өвдөө хүндэтгэлтэй хандаж хадгалж хамгаалж чадаж байгаа нь суралцмаар санагдсан. Иргэдийн харьцаа сэтгэлгээний нээлттэй байдлын тал дээр манайх хамаагүй илүү явж байж болох л юм. Мэдээж хамгийн хэцүү нь хүнд суртал ялгаварлан гадуурхалт их тэр нь. ч илт мэдрэгдэнэ тэр тусмаа хил гааль бол ярих юм биш… Гэвч иргэд нь найрсаг элгэмсүү харьцахад тийм ч хүндрэлтэй биш санагдсан.

Ингээд Золотой Москва-н. зүг…

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet