Хоёр Мо
Галт тэрэг үдшийн 17 цагийн үед шанхай хотын дуу чимээнээс холдож баруун зүгт Хунан муж Чангша ( Changsha)хотыг зорин хөдөллөө… Хэдий хотын нүсэр дуу чимээнээс холдсон ч галт тэргэнд доторх дуу чимээ чанга хэвээр би 14 цаг энэ сандал дээр сууж явах учир хувцсаа нимгэлэн нилээд тухалж авлаа, хажуугийн суудлын зорчигчид чанга чанга ярьж бэлэн гоймонгоо дэвтээн идэж самраа мэрж эхлэв. Ер нь энэ ард түмэн минут тутамд л идэх юм даа гэж зурвас бодонгоо үүргэвчнээсээ Ма Жиан- ны хэлээ гарга ( Stick Out Your Tongue ) номыг гаргаж үргэлжлүүлэн уншив…
Тэс өөр агуулгатай хэдий ч нэг нутгийн тухай өгүүлэх хоёр ном намайг Түвд нутгийн зүг хөтөлж байгаагийн нэг нь энэ ном бол нөгөө нь Л.Түдэв Оройгүй Сүм гэх ном. Миний энэ удаагийн аялал Хөх-хот, Бээжин, Шанхай гэж нилээд алсуур тойрч яваа болохоор жаахан ядарч байна даа гэж бодох зуур номоо ширтсэн чигтээ цонх дэрлэн унтаж орхиж. Ямар нэг зүйлээр хөлрүү хүчтэй цохих шиг болоход сэрэв. Миний ном ширээн дээр авах юмгүй заваарсан байдалтай хажуугийн суудлын зорчигчид солигдсон ч нөгөө танил идэх соёл хэвээр. Галт тэрэгний мэдээллийн самбар дээр миний буух буудал 2 цагийн дараа гэж гарна. тэгэхлээр би 9 цаг орчим огт сэрэлгүй унтсан байх нь номоо сэгсэрч цэвэрлээд дэвтрээ гаргаж тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичлээ буйдхан тосгон бүүдгэр тэнгэрийг цонхоор ширтэнгээ чимээ чагнавал нөгөө л чанга яриа, ямар нэгэн зүйл идэх чимээ сонсогдсон хэвээр. Хаашаа юунд гэдэг нь мэдэгдэхгүй нэг тийм яаруу хэмнэл энэ ард түмнээс мэдрэгдэнэ. Иймэрхүү мэдрэмж төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж цонх ширтэн өөртэйгөө ярсаар Чангшаа хотод ирлээ.
Эхүүн үнэр хан хийж их хүн бужигнасан вокзалын төв хаалгаар гарч Мао ахын төрсөн хот минь сайн байна уу… гэж хэлэн халаасаа тэмтэрч үүргэвчээ ухлаа байдаггүй шүү.
Яах аргагүй Шанхайгаас гарахдаа үүргэвчиндээ тусад нь хийсэн зардлын мөнгө минь байхгүй байв. Өө хөөрхий за ингээд л бүх зүйл дуусдаг юм байж гэж бодон замын хашлага дээр нилээд удаан бодон суув. Санаанд бууж байгаа зүйл гэвэл яаралтай хэн нэгэнтэй холбоо тогтоох гэвч цагдаа, вокзалын ажилчид аль аль нь хэл нэвтрэлцэхгүй гээд халгаахгүй ингээд үд болов тэнгэр бүрхэг хэвээр миний дотор ч улам бүрхээд л өлсөж ам цангаж байгаа гэж жигтэйхэн. Өглөө халаасаа ухаж байхдаа олсон 2 мо-гоор гудамжнаас ширхэг гамбир авч идэв. Амт гэж ярих юмгүй сайхан. Энд чи мөнгөгүй бол хэн ч чамд туслахгүй өлсөхөөс гадна айдас ихтэй. Шанхайгаас хөдлөхдөө энэ хотын тухай судалж бага зэрэг уншсан зүйл үүнд бүр их нэрмээс болж байв. Тэр нь тус хот хүний эд эрхтэн дамлан худалдаалдаг гэдгээрээ дундад улсдаа алдартай гэх тодорхойлолт.
За ингээд бүх зүйл зэрэгцэн тэр хотоор 10 орчим цаг яахаа мэдэхгүй баахан холхив…
Ингээд Түвд орох төлөвлөгөө минь бүтэлгүйтэж би гэдэг хүн Чангша хотын гудамжаар алхсаар…
Гэхдээ би одоо амьд үүнийг дурсамж болгон бичин сууна.