Хөгийн мэдрэмж…. Москва хот
Өглөө суугаад хамаг бодол жигдэрчихсэн сэтгэлд үгс урсаад л эморолийн бурхад ивээгээд байх шиг тэмдэглэлээ бичиж дуусгав. Хэд хэд шалгаж уншиж үзэхэд тун дажгүй санагдаад болдоггүй сэтгэлийн гүнд өөрийгөө хөөрхөн магтаастай за болоо доо нэг нийтлэлийг ч бас ийм аятайхан хурдан гаргачихдаг гэж бодоод л сууж байлаа… Гадаа бороо зөөлөн шиврээд намрын Москва цаана нэг гунигтай хүмүүс алдаг оног гудамжаар холхих нь намайг бүүр ч ихээр гуниглуулж алсад буй Токио хотоо дулаан нарлаг уур амьсгалаа санагалзаад өгүүлээд ч байх шиг мэдрэмж сэтгэлд гэнэт харваж түрүүний өөрийгөө магтаж байсан мэдрэмж хаашаа юм замхран алга болов. Ийн гигүүрч суутал өдрийн хоолны цаг болсон хэдий ч гадаа цаг агаар бүүдгэр бороо шивэрсэн хэвээрээ гэхдээ хамгийн сонин мэдрэмж нь энэ хотод ирээд 4 хонож байхад цаг агаар бараг өөрчлөгдсөнгүй орж буй бороо ч ширүүсэж орохгүй. Нэг тийм хоёрын хооронд шивэрсэн үгүйтэй дүнсийнэ. Нийтийн гал тогоо орж өдрийн хооллоо бэлдэхдээ хүмүүстэй мэндэлж дотно хандахыг чадлаараа л хичээх боловч хариу дуугарах хүмүүс цөөхний зэрэгцээ хөндий хандаад байгаа мэдрэмж төрөх бөгөөд магадгүй энэ бүүдгэр цаг агаар хүний зан ааш харилцаанд нөлөөлдөг байх гэж бодоод амжив. Ийн хооллоо бэлдэж гарч алхах бэлтгэлээ хангаж байхдаа өмнөх өдрүүдэд уншсан нэгэн зохиолчийн бүтээлийг улам ихээр ойлгож тархиндаа дүрсжүүлж байлаа. Үнэхээр Кензабүро Ооэ- гийн “Хувийн асуудал” (個人的な体験) хэмээх бүтээлийн ерөнхий зураглал уур амьсгал иймэрхүү бүрэнхий өдрүүдэд өрнөдөг бөгөөд миний хувьд ч галт тэрэг нь тэр номтой учирсан өдрүүд бүүдгэр үүлэрхэг шиврээ бороотой байсан тийм болохоор илүү нарын имиай буюу нюансуудыг сайн ойлгож чадаад байснаа тээр хойно Москвад ирсэн энэ мөчид ойлгож байх юм даа гэж өөрийгөө бага зэрэг зэмлэх шиг мэдрэмжид автан хүрмээ өмсөнгөө бичвэрээ нийтлэх санаатай өрөөндөө ортол миний лайптоп цэнэг нь дуусаад унтарчихсан залгуурыг нь хэн нэгэн салгасан байлаа. Өглөөний супер догдлол болон маш хурдан бичсэндээ сэтгэл хөөрөөд хадгалахаа мартсан бөгөөд хормын зуур сэтгэл санаа шиврээ бороо шиг болж хувиран бушуухан гарч алхахын хүслэн болж өөрөөсөө зугтаахыг хичээн шүхрээ барин чихэвчээ зүүж Боб Дилан (Bob Dylan) -ны “one more cup coffee” сонсон Москва голын зүг ганцаар алхлаа….