Temerx Suke
Jan 26, 2023

Чиний байгаа хотод миний дурсамж үлдсэн байдаг…

Өөртөө л зориулж бичдэг гэдэг үгэнд би итгэдэггүй ээ…

Өөр хэн нэгэн сэтгэлийг чинь татаж, өөрөөсөө бусад хэн нэгнийг хайрлах, дурлах мэдрэмжийг авч түүнд гомдож түүнийг санаж, түүнээс зугтаах мэдрэмжийг л мэдэрч байж би тэр их сэтгэл хөдлөл, хайр эсвэл гомдлыг гаргаж бичих бус уу…?

Бид зөвхөн өөртөө зориулагдаж өөртөө хайртай байдаг байсан бол энэ амьдрал хичнээн уйтгартай байх билээ дээ.

Тиймээс би яг л энэ цастай жиндүү өдөр энэ хотоос үүнийг бичиж өөртэйгөө ярьж байхдаа энд бус чиний байгаа бороотой сэрүүн хотод удахгүй урин ирж сакура дэлбээлэн өглөөний шувуу жиргэх байна гэж бодон үүнийг бичив

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet