Чи бол Час улаан намар
Модод нүцгэрээд сүүдэр талаасаа гол хөлдөөд намар буцах цаг нь иржээ. Уг нь их урт намар болох болов уу гэх хүлээлттэй байсан юмсан даанч санаснаар болохгүй нь бололтой. Хотын захад өндөрлөг газар руу алхаж явангаа ганц аяга бүлээн кофе ууж алсад орших гоо үзэсгэлэнг санагалзана. Сүүлийн хоёр намар өвчин зовлонгийн шалтгаанаас болоод үзэсгэлэнт Аоморигын зүг явж чадсангүй. Өдийд уулын оройд нарны туяа тусаад агч модны навч улаан өнгөө дэлгээд намар цагийн гоо үзэсгэлэнгээ гайхуулан байгаа даа…
Тэр нэгэн урт намар Накано Моможи уулын бэлд Рёонюү-гын хийцийн хар ракү аяганд хамт цай уусан үдэш бидний дурсамжийн оргил цэг байсан бололтой. Тэгэхэд чи цэцгэн хатгамалтай ягаан өнгийн кимоно өмссөн байсан.