Temerx Suke
1 min readJan 1, 2020

Аялал зугаалга гэдэг хоршоо үгийг салгаж ойлгоё

Үгийн утга гэдэг гайхамшигтай гэхдээ соёлын ялгаа хүн тус бүрийн боловсролын түвшингээс хамаарч тухайн үгийн агуулгыг өөр өөрөөр ойлгох нь байх л зүйл. Гэвч бид аялал зугаалга гэдэг хоршоо үгийг зарим тохиолдолд зайлшгүй салгаж ойлгох шаардлагатай. Аялалд яваад ирсэн тухайгаа ярихад бүгд зугаацаж цэнгэж яваад юу ч бүтээгээгүй ирсэн мэт ойлгох дэндүү харамсалтай. Бүгд нэгдсэн ойлголттой байх алба гүйлдээ.

Мэдээж тухайн хүн аяллаас таньж мэдэж сурсан зүйл зөвхөн тус хүний хөгжилд л хэрэгтэй мэт боловч бас нөгөөтэйгүүр түүнийгээ бусдад дамжуулж түгээж буй гэдгийг ойлгох хэрэгтэй…

Аялал бол зугаа цэнгээ хэмээх хэт хөнгөн хийсвэр зүйл биш. Энэ бол өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө нээх сорилго юм… Гэхдээ бүх аялал ийм байх албагүй. Гэвч өнөө цагт залуучууд ихэнх нь өөрийгөө хөгжүүлэх бусад улс орон, бүс нутгийн соёл нийгэмшил түүнд боловсорч буй хүмүүсийг таньж мэдэх тэдэнтэй танилцах хүрээгээ тэлэх гэж аялдаг болсон. Аялалын туршид маш олон асуудлууд эрсдэлүүд тулгарах бөгөөд тэр бүхнийг бие дааж шийдэх чадварт суралцах шийдвэртэй байж сураг гэх мэт суралцах зүйл их бий.

Энэ бол аялал…

#25000кмАялал

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet