Temerx Suke
1 min readJul 29, 2020

Буцах хүсэл

Өнөөдөр голын эргээр ганцаараа нилээд алхав намар цаг дөхөж байгаа болохоор цаана л нэг тийм сэрүү орсон нь мэдрэгдэнэ. Санаа дагаад ч тэр үү даарах шинжтэй. Хүн өөрт тухтай дассан газраа өгүүлэх нь байгалийн хууль юм даа…

Мөн цоо шинэ газар очсон ч сэтгэл амар тайван байвал хурдан дасаж идээших нь амархан байдаг хэдий ч энэ удаад тийм таатай биш байна. Магадгүй ойрын хэдэн жилд гацаж үзээгүйгээрээ нэг газраа удаан байгаа болохоор ингэж санагдаж болох хэдий боловч хамгийн гол үзэл бодол таарахгүй хүйтэн орчинд ороод ирсэн мэдрэмж намайг дарангуйлна. Сэтгэл санаа байнга л борооны өмнөх тэнгэр шиг байх бөгөөд би өөрөө үүндээ стресдэх болов.

Одоо л өөрийгөө аврах ямар нэг зүйл хиймээр, эсвэл эндээс явмаар, буцмаар байна.

Борооны үүл шиг нүүж алга болмоор, байгаа нөхцөл байдлаасаа зугтмаар санагдана. Гэхдээ тийм амар биш бололтой.

Одоо зүгээр л буцмаар байна. Орь ганцаар замхран алга болмоор…

Бороо зүсэрч эхлэв.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet