Temerx Suke
2 min readApr 18, 2019

Видео Урлаг

. 20 дугаар зууны хоёрдугаар хагаст маш хурдацтай явагдсан технологийн хөгжил дэвшлийн нөлөөгөөр урлагт томоохон өөрчлөлт гарсны нэг бол яах аргагүй видео урлаг юм. Өмнө зөвхөн телевизийн өргөн цацалтын салбарт ашигладаг байсан маш үнэтэй технологи болох видео бичлэгийн камерыг “Sony” — компани анх өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болж болох үнээр зах зээлд нийлүүлж эхэлснээр хүн бүр өдөр тутмын амьдралдаа хэрэглэх, баримтжуулах шинэ боломж нээгдсэн. Тухайн цаг үеийн уран бүтээлчид тус технологийг маш өргөнөөр сонирхож ашиглан өөрсдөө оролцсон Перформанс, Инстоляци урлагийг. хамаруулан туршилтын кино хийж эхэлсэн. Энэ нь уран зураг, уран баримал, гэрэл зураг, гэх мэт тогтсон хэлбэрээр дамжин үзэгчдэд хүрч байсан урт хугацааны уламжлалт ойлголт хэв маягийг өөрчлөн өөрийн үзэл санаагаа. илэрхийлэх шинэ хэлбэрийг урлагт гаргаж ирсэн.

Видео урлаг нь контемпорари урлагийн шинэ төрөл бөгөөд Инстоляци урлагт нийтлэг харагддаг хэрэгсэл боловч бие даасан урлагийн төрөл юм. Гол төлөөлөгчид нь яах аргагүй. Andy Warhol (поп артыг үндэслэгч ), Wolf Vostell, Nam June Paik, нар билээ. Саяхны гэж хэлж болохоор энэхүү дижитал компьютер, видео технологийн ололт дэвшил нь уран бүтээлчдэд филм кадрыг засаж найруулан ашиглах боломжтой болж бүтээлчээр сэтгэх цар хүрээг илүү тэлж нээлттэй болгосон. Видео урлаг нь ерөнхийдөө нэг сувагт болон инстоляци гэсэн 2 үндсэн төлөв бий. Нэг сувагт нь дэлгэцэн. дахь видеогоор дүрслэлийн нэг цувралыг харуулсанийг хэлнэ. Инстоляци төлөвтэй видео урлаг нь хэд хэдэн дэлгэцэнд зэрэг өгөгдсөн видео эсвэл ассемблаже болон перформанс урлаг хосолсон хоорондоо эрс ялгаатай хэсгүүдээс бүрдэх. орон зайн урлаг юм. Хэрэглэгдэхүүний хувьд дижитал урлаг, баримал, дизайн, архитектур ба мульт-медиа хосолсон видео урлагийн хэлбэрүүд байгаа хэдий ч одоогоор инстоляци видео бол хамгийн нийтлэг видео урлагийн төрөл юм.

Кино хийхийн эсрэг Видео урлаг ( Video Art Versus Film-Making )

Визуал урлагт уламжлалт кино бүтээх тогтсон арга ажиллагааг үл тоомсорлосон киноноос ( авангард кино багтана) видео урлаг ялгардаг ба интертеймент киноноос эрс өөр. Видео уран бүтээлч нь өөрийгөө эсвэл тухайн орон зай, хэлбэр болон цаг хугацаан дахь үзэгчдийн үзэл санааг сорих маягаар эрэл хайгуул судалгаа шинжилгээний харилцааг бий болгож байдаг.

Сайн уран бүтээлчийн шинийг эрэлхийлж гоцыг бүтээх тэмүүлэл, бодлын хөврөл хэзээ ч зогсохгүй ээ….

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet