Ганц бие Хүсэл

Temerx Suke
1 min readNov 8, 2022

--

Шанхай

Тэр бүсгүйгээс үлдсэн мэдрэмжүүдийг бичнэ гэж бодож явсаар хэдийнэ бүтэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд би Шанхай хотоос огтхон ч холдоогүй ч түүний одоо хаана явааг мэдэхгүй. Гадаа бороо зүсрээд үүр хаяарах дөхнө. Борооны үнэр халуун мантууны үнэртэй хоршин сэтгэлд таатай мэдрэмж төрүүлэх хэдий ч энэ хотын дүнсгэр гунигт төрх миний сэтгэлийг улам уймруулаад байх шиг.

Өглөөний халуун мантуу хүлээх зуур түүний надад хэлж байсан үгс чихэнд дахин дахин сонсогдох шиг, тэр үгнийх нь хүч энэ мөчид дахин мэдрэгдэнэ. “Үүрд хайрлана гэж хэзээ ч хэлж чадахгүй ч үүрд дурсаж явна” гэж хэлсэн үг нь энэ хотын манан дунд шингэн үлдсэн шиг. Тиймээс л би мэдрэмж шингэсэн манантай энэ хотыг орхиж чадалгүй ээрсээр байгаа билээ. Өглөө бүрийн халуун мантууны үнэр, оройн сэрүүнд голын эрэг дагуух жихүүн салхи энэ бүхэн зөвхөн чамайг санагдуулдаг. Яг одоо бол түүнтэй хамт ордог байсан кафед суун үүнийг бичиж сууна. 360 хоногийн турш өдөр бүр яг нэг төрлийн кофе, нөгөө л суудаг газар. Гэхдээ өнөөдөр би энд сүүлийн удаа ирж байна. Энэ хотод энэ кафед баяртай гэж хэлээд эндээс гарах болно.

Бүх зүйл ямар нэгэн ид шидийг өөртөө агуулдаг шиг чамаас үлдсэн дурсамж, чамаас үлдсэн мэдрэмж энэ хотыг хамгийн гайхалтайгаар мэдрэх гол түлхүүр байжээ.

Хуангфу голын эрэг өнөөдөр сэрүүхэн салхитай…

https://youtu.be/3OC2aPCuzjo

Би явлаа…

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet