1 min readJul 16, 2020
Гол дүр
Өнөө орой Москва хотоос явах учиртай. Энэ хотын тэнгэр бүрхэг уйлагнасан хэвээр Хүрмэний энгэрээр жихүүн жавар үлээж нуруугаар хүйт даана. Токиогийн өвөл нэг иймэрхүү байдаг даа гэж бодогдон 11 сарын бороон дусал бүрд баяртай гэж хэлмээр санагдав.
Гунигтай боловч гайхалтай дурсамж бүтээж өгч байгаад чинь баярлалаа Баяртай намайг буцаж ирэхэд чиний нулимс хагдралийн нулимс бус баярын нулимс болсон байгаасаа. Хагдарч буй цэцэгсийн араас харамсан уйлах Москвагийн тэнгэр минь баяртай. Харин чи намайг буцаж ирэхэд хавар нахиалах цэцэгсийг тэтгэн ирэх цагийн төлөө баярлан уйлаарай. Чи бол гол дүр юм шүү…