Temerx Suke
1 min readSep 21, 2020

Гэрэл

Өдөр бүр л манддаг нар хүн бүрт өөр өөр өглөөг авчирдаг. Ногоон ягаан эсвэл цэнхэр гэх мэт бүхэл өнгөний илрэл нь гэрэл юм.

Шөнөжин хар дарж байн байн сэрж буцаж унтах гэж зовж буй надад ч мөн гэрэл гэгээ хэрэгтэй мэт…

Дахиад л нөгөө чимээ сүүлийн хэд хоног өглөө бүрийг энэ мөргөлийн бүрээн чимээгээр угтаж байгаа хэдий ч нэг л зовиуртай санагдана. Явуулын надад ингэж санагдаж байхад төрснөөсөө хойш сонсож байгаа энэ хүмүүст ямар санагддаг бол эсвэл хэдийн байх ёстой зүйл мэтээр хүлээн авч байгалийн нэгэн үзэгдэл мэт дасал болсон байж болох юм…

Хэрвээ энэ хүмүүс миний ирсэн газарт очвол бас л над шиг бодох болов уу? гэх зэрэг олон зүйл толгойд эргэлдсээр шөнийн нойр авч чадалгүй нартай золголоо.

Бид бүгд л амьдрах гэж амьд явах гэж өглөөг угтдаг. Харин бид бүгдийн амьдрах хүсэл сонирхол тэмүүлэл зорилго өөр өөрөөр оршиж өөр өөр илэрдэг. Миний нүдний өмнө өрнөж байгаа энэ хотын амьдрал, түүнийг бүтээж байгаа иргэд нь магадгүй залбирахын төлөө итгэж бишрэхийн төлөө өглөөг эхлүүлж байж болох юм. Талхны үнэр мөргөлийн дуутай 10 дахь удаагийн өглөөг угтлаа.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet