Дэлхийн урлагийн зах зээлийн өөрчлөлт асар хурдацтай явагдаж байна. Уран зураг, эртний эдлэл, урлагийн бүтээлийн цуглуулагч нарын цар хүрээ өсөж худалдан авагч нар цуглуулагч нар мөн олширсоор байна. Өнгөрсөн оны байдлаар урлагийн бүтээлийн зах зээлд нийт 64 тэрбум ам долларын үнэ бүхий бүтээгдэхүүнүүд арилжаалагдсан бөгөөд нийт зах зээлийн 90 хувийг 4хөн улс хуваан эзэлж байна. Үүнийг дотор нь хуваан ангилбал нийт зах зээлийн 42%-ийг АНУ, 21%-ийг БНХАУ, 20%-ийг Их Британи, 7% ийг Франц улс үлдсэн 10%-ийг бусад улс орон эзэлж байна. Үүний зэрэгцээ зүүн хойд Азийн зах зээл тэр дундаа БНХАУ- ийн зах зээл ойрын 5 жилдээ тогтмол өсөлттэй байх судалгаа бий энэ бүхний хамгийн тод жишээ бол Дэлхийн топ 5 дуудлага худалдааны төвүүдийн өсөлтүүдээс харагдаж байна.
- Christie’s 1766
- Sotheby’s 1744
- Bonham’s 1793
- Phillips 1796
- China Guardian 1993
Дээрх дарааллын дагуу дуудлага худалдааны төвүүдийг нэрлэх бөгөөд Хятадын China Guardian-аас бусад 4 нь 18 зуунд үүсгэн байгуулагдаж одоог хүртэл ашиг орлогоороо дэлхийд тэргүүлсээр байна. Дээрх дуудлага худалдааны төвүүд нь орлого олохоос гадна урлагийн бүтээлийн үнэ цэнийг олон нийтэд таниулан өсгөх болон үнэ ханшийг тогтмол шинчлэн тогтоож байдаг. Ойрын 5 жилийн тооцоолол тайлангаас хархад дэлхийн хамгийн үнэтэй уран зураг урлагийн бүтээл хэмээх жагсаалт шинэчлэгдсэн бөгөөд худалдаалах хэв загвар хүртээлт өөр болсон байна. Дэлхийн урлагийн бүтээлийн худалдааны үндсэн 4 төрлийн сектор бий үүнийг дурдвал хамгийн өндөр нөлөө үзүүлдэг нь деллерийн сектор, дараагийн сектор нь дуудлага худалдааны сектор, гуравдугаар сектор бол Art Fair харин хамгийн сүүлд хамгийн бага хувь эзлэх Online сектор юм. Урлагийн бүтээлийн зах зээл дээрх дөрвөн секторooр бүх худалдаа явагдах бөгөөд мөн эдийн засгийн тооцоолол болон зах зээлийн өөрчлөлт чиг хандлагыг мөн давхар судалдаг болно.