Инстоляци урлаг ( ӨРӨГ УРЛАГ )
Эхлэлгүй төгсгөл, Сэдэлгүй шинэ зүйл гэж үгүй…
1970-аад оны эхээр дэлхийн урлагийн түүхэнд шинэ чиглэл хөдөлгөөн орж ирсэн нь консефтуал урлагийн бүрэлдэхүүн болох Инстоляци урлаг байлаа. Энэхүү урсгал нь контемпорари урлагт харьцангуй шинэ урсгал юм. Орон зайд биетийг өрж угсрах буюу “Инстоляци” хийснээр өөрийн бүтээлийн сэдэв агуулгыг илүү нарийн илэрхийлэх гэсэн зорилготой пост-модернист уран бүтээлчид тухайн цагт олноор гарч ирж байлаа. Тэдний бүтээлдээ ашиглаж буй материал, дэлгэн үзүүлж орон зайн зохиомжит дэглэлт зэрэг хүчин зүйлийн үр дүнгийн нөлөөгөөо тус шинэ урсгал гарч ирсэн.
Энэхүү урсгалыг тун энгийнээр тайлбарлаж хэлэхэд үзэгч тухайн бүтээлд бүрэн нэвтэрч, бүтээлийг бүрдүүлж буй зарим элементэд хүрэх, сонсох, үнэрлэх зэрэг харилцаа тогтоож мэдрэх боломж үүссэн. Ингэснээр уяан хатан ба гурван хэмжээст орон зайг хамаардаг үндсэн мөн чанар нь өргөн цар хүрээтэй хөгжих нөхцөл боломжууд бий болгосон. Жишээлбэл видео болон филм-д чиглэсэн дижитал урлагийн программ хангамж, аван-гард театрын техник зэрэг нээлттэй арга ажиллагаатай. Инстоляци бол Консептуал урлагийн бүрэлдэхүүнд хэсэг гэж дээр дурдсан. Тэр ч утгаараа энэхүү урсгалд бүтээлийн бүрэн гүйцэд дууссан шинж гэхээс илүүтэйгээр “Санаа” болон “Нөлөөлөл” маш чухал. ( Санаж байх хэрэгтэй Инстоляци бол цэвэр цаг үеийн урлаг. Хэрвээ гэрэл зураг баримтат нэвтрүүлэг болговол өөр зүйл болно.) Инстоляци уран бүтээлчид өнөө үеийн материал хэрэглэж өөрийн мессежийг олонд хүргэхийг илүү зорьдог. Хэдий тийм ч энэхүү урлагийн талаар танд анхан шатны төсөөлөл буухгүй байвал. Инстоляци урлагийг илүү хөрстэй ба физик орон зайтай уялдаа холбоотой гэж ойлгоход болно.
Тэгэхдээ Инстоляци бол Баримал биш тэд хоорондоо ялгаатай…
Анх хархад зарим инстоляцууд уламжлалт баримал ба модернист ассемблеж урлагтай төстэй харагдах нь бий. Гэвч энэ бүхэн хоорондоо адил төстэй байх ямар ч боломжгүй. Инстоляци урлаг нь баримлын зүй тогтлын урвуу хамааралд оршдог. Мөн тус урсгал нь орчин, дуу чимээ, гэрэл, үзэгч зэрэг олон зүйлийн төлөвлөлтийн үр дүнд бий болдог.
Олон хүмүүс энэхүү урсгалыг эмх замбараагүй хэмээдэг. Мэдээж харагдах байдлаасаа энэхүү урлаг мета-практик буюу амьдралд өрнөх эмх цэгцгүйг ( Хаос ) бий болгож буй мэт боловч үүн дотор л эмх цэгц нуугдаж байгаа юм. Хүн төрөлхтөн өнөө цагийн энэ бужигнаан дундаас шинэ стетикийн прадигм бий болгож байж гарч чадна. Өнөө цагийн урлагийн хамгийн гол үнэт зүйл болох бүтээлч эрх чөлөө үүний түлхүүр байх болно.