Temerx Suke
Dec 10, 2020

Маргаашийн САЛХИ

Чи маргааш над дээр ирэх үү…

Хоёулаа хамт Аракава-гийн эргээр алхана гэж ярьсан

Магадгүй чи мартсан юм болов уу

Маргааш ирэхгүй бол би чамайг дахиж хүлээхгүй ээ хоёр намар дамнасан урт удаан хүлээлт минь маргааштай хамт дуусна…

Гэвч би чамаас сэтгэлээ буруулаагүй.

Гэнэн харц минь гунигаар дүүрч байгаа учир маргаашийг харж чадахаа больж байгаа минь энэ…

Намар урт энэ нутгийн шарлах навчсыг хийсэх бүрт ширхэг бүрээр нь тоолон хүлээсэн…

Надтай цөхрөл учирсан ч намар намайг авч үлдсэн…

Харин одоо хавраас өмнө тэнгэрийн хязгаар руу харван одож мянган оддын нэгэн болон гялалзах болно.

САЛХИ НАМАЙГ ХҮРГЭНЭ….

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet