Temerx Suke
Dec 22, 2020

Миний Хөрөг….

Чамаас гуйж болох уу? Миний хөргийг зураач гэж….

Хэрвээ чи зөвшөөрвөл

Хэзээ ч өмнө ил болгож байгаагүй дотор төрхөө бүгдийг чиний өмнө уудалж үзүүлье….

Өнөөдөр байгаа өөрийнхөө тухай биш өнгөрсөнд болон ирээдүйд байх өөрийнхөө төрхийг чамд дэлгэж үзүүлье…

Харин чи тэндээс хамгийн ихээр өөрт чинь мэдрэгдсэн мэдрэмжийг хөргөнд минь шингээж өгч болох уу?

Учир нь миний мэдэхгүй би тэнд нуугдаж байж магадгүй…

Хувь тавилангийн шугаманд өөртөөгөө бүрэн учралгүй

Урд төрөл болон үлдэнэ гэдэг гомдолтой

Тиймээс чи миний хөргийг зурж өгөх үү…..

Тэнгисийн эрэгт зогсож байгаагаар.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet