Москва Хот
Мартагдсан мөрөөдөл минь
Багын мөрөөдлөө эргэн санав Би чимээгүй суугаад хүмүүсийг ажиглах дуртай, намар оройн сэрүүнд ганцаараа алхах дуртай, дуугаа хураагаад олны хөлөөс холхон байх дуртай… Өнөөдөр Москвад ирээд 4 хонож байна энэ хот нэг тийм нам гүм хөл хөдөлгөөн багатай чимээгүй хот. Гудамжаар навчис хөглөрч жихүүн салхи сэм сэм үлээнэ. Сааралтаж манантсан энэ хотын иргэд хотын уур амьсгалаа дагаад ч тэр үү эсвэл намайг ази болохоор ч тэрхүү жаахан хөндий хүйтэн харьцаад байгаа мэт санагдана. Аяга кофе аваад Москва голын эрэг дээр баахан зогсов. Монголоос гараад бараг 8 хоног болох гэж байна. Зөвхөн өөртэйгөө өнгөрүүлсэн өөртэйгөө ярилцах гэж оролдсон 7 хоног өрнөж буй ч одоо г хүртэл мэдрэмж минь энэ голын ус шиг ширүүн урссаар л байна. Гэнэт миний хүүхэд насны мөрөөдөл биелж буйг ухаарав, хүн гэж сонин шүү цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр зарим зүйлийг бүр ор тас мартдаг бол заримыг нь тухай дурсамжтай хамааралтай мэдрэмж орж ирэхэд эргэн санадаг. Гэхдээ мөрөөдлөө мартсан байна гэдэг их л сонин юм даа… Хэдий мартчихаад хэзээ хойно нь бодит байдал дээр мэдрэмж орж ирэхэд буцааж санаж байна гэдэг сайхан гэж бодон чихэвч ээ зүүж цааш китайский городын зүг алхлаа. Тиймээ энэ яаг л миний хүүхэд насны мөрөөдөл байж Жэксон энэ ( stranger in Moscow) дуугаар дамжуулан надад ирсэн энэ хотын тухай төсөөлөл ийм олон жилийн дараа бодит байдалтайгаа огтоос зөрөхгүй байгаа нь гайхалтай. Тиймээ түүний дуунаас би энэ хотын тухай энэ ард түмний тухай анхны төсөөллөө авч тэр бүтээлийг сонсоод хүрмийнхээ халаасанд гараа шургуулаад жихүүн өдөр алхандаа гэж мөрөөддөг байсан. Кофе минь хөрчхөж гадаа ч яалт ч үгүй хүйтэн болж байна даа…
Гэж бодсоор би цааш алхлаа….