Нэг бүтэн, нэг тал хундага хүйтэн дарсны дараа…
Бусдаас харамламаар байгаа сэтгэлээ хоосолж байгаад би нэг бичнэ.
Учир нь би ухаалаг гэрэлтсэн харцнаас чинь бүгдийг уншиж чадна даа гэж өөртөө итгүүлж чадсан үедээ бичнэ
Ухаангүй дурлачих вий гэж эмээж байгаа сэтгэлээ цагдахгүй үедээ бичнэ
Уулзаад өнгөрөх зурвасхан үеийн тухай биш болохоор
Уртаас урт үгээр биш
Ухаад ухаад үл барагдах тэртээ алс зайнаас
Урлан байж хайр бас гоо үзэсгэлэнг тань бичнэ…
Тэнд л би чамтай уулзаж бороонд алхаж, нүдийг чинь ширтэж зогсмоор байгаа ч
Бидэнд давж боломгүй хил хязгаар бий
Энд үлдээд чамайг араас чинь ширтэнэ. Буцаж хэзээ уулзах тухай чамд зөвхөн магадгүй( quizas ) гэх хариулт байдаг.
Гэхдээ би чамайг хүлээдэг