Сонгууль дууслаа
За ямар ч байсан Сонгууль дууслаа… Үүний араас олон төрлийн үз бодол бухимдал илэрхийлэл явах болно. Гэвч энэ удаагийн сонгууль өнөөгийн нийгмийг тольдож болох маш том боломж боллоо. Өмнө хэзээ ийм олон контент ийм богино хугацаанд бэлтгэгдэн орж байсангүй. Мөн залуучуудыг уриалсан идэвхжүүлсэн олон компанит ажлууд явлаа. Гэвч энэ удаагийн сонгуулиас нийгмийн сэтгэл зүйл оношилж болохоор байна. Бидний өнөөгийн нийгэм хэт эффектэд хууртаад байх шиг өнгөлөг гялтганасан зүйлсэд хууртаж тогтвортой сууж тунгаасангүй. Үүний хамгийн том илрэл бол бид нэрт дэвшигчдэд хэт анхаар тэд сошиалаар өөрсдийгөө магтаж бөмбөгдсөөр. Харин нөгөө талд сонгуулийн системийн тухай, санах хураах процессын тухай, сонгуулийн ерөнхий хорооны ил тод байдал зохион байгуулалтын тухай нэг ч сонгогч нэхэж дуугарсангү, нэг ч ТББ үүн дээр ажиллаж иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлд маш сул ажиллаа.
Зөвхөн сонгууль өгөх ёстой гэсэн чиглэлийг залуучуудад хүргэхээр ажиллаж байсан компанит ажлууд мэр сэр анзаарагдсан боловч мөн чанарыг огт ярьсангүй… хэлбэр хөөснөөс биш агуулгыг нь ойлгуулах гэж зорьсонгүй. Мэдээж идэвхтэйгээр саналаа өгөх нь чухал хэдий ч ямар системээр, ямар үзэл баримтлалын хүрээд сонгууль хийж байна гэдгээс хамаарч үр дүн өөрчлөгддөг гэдгийг бодох хэрэгтэй.