Temerx Suke
1 min readNov 3, 2019

Стограмм- ын эх орон…

Галт тэрэгний хөвөлзөх хөдөлгөөн далайн салхинд туугдах давалгаа мэт урагш тэмүүлнэ. Хүрэх газар их хол. Хүлээж буй хэн нэгэн үгүй хэдий ч би битүүхэн дотроо яарсаар явна.

Сэлэнгэ мөрөн, Сибирийн ойн , Ангара мөрөн, амь амьдралыг тэтгэгч Байгаль нуур биднийг тэжээдэг юм гэж яриагаа эхлэнгээ Стограмм тулгаж Хлеб үнэрлэдэг энэ имиж бидний хойд хөрш Орос улс…

Их зүйлийн үлдэгдэл их удаан л оршин тогтнодог болохыг энэ улсын хил дээрээс шууд мэдрэгдэнэ. Тиймээ үнэхээр их хүнд суртал мэдрэгдсэн.

Гэхдээ гадны иргэн гэхээс илүү өөрийн улсын иргэдийг тэр тусмаа бага ястнуудаа бүр илүүтэй шалгаж хил нэвтрүүлж байв. Бид оройны 8:40 цагт хил дээр очсон бөгөөд Монголын хилээр 30 минутын дотор гарч харин Иван ахын үүдээр орох гэж бараг 5 цаг болов урд явсан оросууд хамт явсан буриадууд гээд нийт 5 хүрэхгүй машин гааль дээр байхад шүү дээ…

За тэгээ л хаа сайгүй Том ахын зураг хадаатай яаг л Ленин, Сталингын хойд дүр мэт тэгээд шөнөжин яваад үүрээр Улан-Удед ирсэн бараг манай дархан эрдэнэт шиг хот сэлэнгэ мөрний хөвөөнд оршино надад бол гадаад ирсэн мэт санагдаагүй ээ хаашаа л харна буриад аллагатай монгол хэл сонсогдож байсан болохоор бас зарлал рекламны самбарыг шууд уншаад ойлгохоос гадна, хаяг рекламны стандарт Монголтой яаг адил байв. Мөн манай буриадуудын буузны онцлог гэж байна хаа газрын буриадууд данхайсан том шөл ихтэй бууз ( буузы ) хийх юм.

За ийм олон дэмий зүйлийг бодон дэлхийн хамгийн том газар нутагтай оронг хөндлөн туулж явна даа…

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet