Temerx Suke
4 min readDec 21, 2019

Монголын Контемпорари уран бүтээлчид цуврал… 1

Сэрээтэрийн Дагвадорж

Монголын контемпорари урлагийн түүхийг бүтээлцэж яваа уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд яах аргагүй С. Дагвадорж хэмээх уран бүтээлч орох нь зүйн хэрэг.

Түүний 1990 оны хоёрдугаар хагас болон 2000 оны эхэн үеүдэд олон улсын хэмжээнд Монголын дүрслэх урлагийн чадамжит дүр төрхийг харуулж чадсан гэж тодорхойлдог.

20 дугаар зууны сүүлийн 10 жилд дэлхий нийтэд томоохон өөрчлөлт гарах нөхцөл бүрдэж. Олон улс орон түүнийгээ ашиглаж асар олон шинэчлэлтийг хийж чадсан бөгөөд түүний хамгийн том амжилт бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл улам бэхжиж, оюун санаа үнэт зүйлийн хязгаарлагдмал бус эрх чөлөө тогтсон юмаа. Түүнийг тун чадварлагаар мэдэрч тунгаан бодож өөрийн уран бүтээлээр бусдад хэлж чадсан уран бүтээлч билээ.

Уран бүтээлч хүн үргэлж оршихуйн үнэ цэнэ, үзэл бодол, үнэт зүйл болон үнэнг тунгаан бодож илэрхийлэн хэлэхийг зорьдог.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхий нийт маш эрчимтэйгээр даяарших давлагаа нийгэм, эдийн засаг, хүн хоорондын харилцаанд өрнөж сабкультурын хэмжээнд хүрсэн хэдий ч боловч дүрслэх урлагт харин эсрэгээрээ өөрийгөө хэн бэ гэдгээ маш сайн мэдэж тодорхойлсон ондоошил хүчтэй өрнөх хандлага цухалзаж эхэллээ.

Үүнийг уран бүтээлч С.Дагвадорж маш нарын мэдэрч 2000 онд Өмнөд Солонгос зохион байгуулагддаг Gwangju Biennale –д (дэлхийн топ 10 –ын нэг ) “Мөр” инстоляци бүтээлээр оролцон тусгай байрын шагнал хүртэж олон улсад өөрийн соёл урлаг, сэтгэлгээний онцлог, ондооших суурь өгөгдлөө харуулж чадсан.

Түүний бүтээлийн концепц нь нэг аравны, нэг зууны түүхийг бус хэдэн мянганаар тоологдох монголчуудын соёлын түүхийг тус бүтээлд шингээж чадсанаараа онцлог болсон.

Аливаа үндэстэн оршин тогтнох цаг хугацаандаа олон олон соёлыг бүтээж бас устгаж өөрчлөн хөгжүүлж байдаг. Үүний тод жишээ бол “Мөр” бүтээлийн гол концепц болсон дээсэн бичиг юм. Энэ нь Монголчуудын уламжлалт нүүдлийн соёлоос шалтгаалан эрт цаг мэдээлэл солилцохдоо томж бэлтгэсэн дээсэнд зангилаа үүсгэн мэдээлэл солилцдог байсан хэмээх түүхэн сурвалжаас эхтэй. Тус агуулгыг өөрийн үндэстний салшгүй соёл болох морины соёлтой хослуулан илэрхийлж гаргасан нь Монгол үндэстэн дэлхийн түүхэнд өөрийн мөрөө үлдээн яваагын тодорхойлолт болжээ.

Түүний бүтээлүүдээс харагддаг хамгийн том онцлог нь бүтээл тус бүр дээр маш нарийн бодож судалсан байх бөгөөд концепцыг нэн чухалд тавьсан байдаг.

2003 онд хийсэн “Сарны цаг” истоляци бүтээл нь мөн түүний алдартай бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн бөгөөд Ази Европын олон хотуудад үзэсгэлэнд тавигдаж. Өөрийн үндэстний уламжлалт нүүдэлчин соёлын тухай болон түүн дээр суурилан хөгжиж ирсэн цаг тооллын системийн тухай дэлхийн олон орны урлаг соёл, шинжлэх ухаан сонирхогчдод тодорхой хариултыг өгч чадсан.

Монголчууд социалист нийгмийн үед хойд хөршийнхөө нөлөөнд автан уламжлалт соёлоо мартах дөхсөн байсныг сэргээн сануулж. Бид хэн бэ гэдгийг өөрийн хэлээр дамжуулан нэн чангаар хашхирч чадсан уран бүтээлч юмаа.

Тус уран бүтээлчийг зөвхөн инстоляци бүтээлүүдээр нь дүгнэх нь хэт өнгөц тодорхойлолт болно.

Тэрээр 1984 онд В.И.Суриковын нэрэмжит Москвагийн уран зургийн академид суралцан мастер ур чадварыг эзэмшсэн нь бусад бүтээлүүдээс нь тодорхой харагдах бөгөөд энэхүү ур чадвараа хөгжүүлэн шинэ зүйл хийхийг зорьсон хамгийн сүүлд хийгдсэн бүтээлээс нь бид үзэж болно.

Тэрхүү бүтээл нь түүний хамгийн сүүлд хийсэн бүтээл гэх боловч 32 жилийн өмнө анх бодож, хийж эхэлсэн гэх.

Тус бүтээл нь нэн олон төрлийн лонхны зохиомжийн цогц бөгөөд натюрмортын хөгжилд шинэ дүр төрх, шинэ тодорхойлолтыг авчирж чадсан бүтээл болсон. Натюрмортын үндсэн тодорхойлолтыг эвдэлгүй хэдий ч гоёчлох, сайханчлах гэх хэт туйлширсан үзлийг үгүйсгэж. Үнэнд ойртуулахыг, үнэнийг өгүүлэхийг зорьсон бүтээл болсон.

Магадгүй зарим хүмүүс уламжлалт урлагийн тухай ойлголтоддоо баригдан урлаг хэмээх гоё сайхан зүйлээр ийм хар бараан түүхийг дүрслэн илэрхийлэх асар бүдүүлэг зүйл гэж хэлж магадгүй. Гэвч үгүй дээ контемпорари урлагийн үнэ цэнэ, үнэт зүйл нь үнэний төлөө байдаг юм.

Уран бүтээлч С.Дагвадоржын хувьд бүтээл тус бүрийг дурдах нь нэн нуршуу зүйл болох бөгөөд түүнийг дотоод болон гадаад хамгийн сайн таниулж чадсан бүтээлээс цөөхөнг дурдахад ийм байна.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet