“Транпорт хотын тэмдэглэл” Турк улс
Өглөө хэтэрхий эрт Hostel-оосоо гараад алхаж явна…
Өнгөрсөн шөнө нойр нилээд хулжиж хонов. Өтгөн манантай энэ хот цаанаа л нэг тийм нууцлаг бөгөөд ид шидийн. Хар тэнгисийн чийглэг бөгөөд сэрүүн агаар нэвт салхилах учир үүрээр нилээд жиндүү. Тэнгийсийн салхи хойд зүгээс нэвт үлээж хотын өмнөд хэсгийг хашин орших өндөр уулсыг зохин буцна.
Цаг орчим орчим алхаад тэнгисийн хөвөөнд ирсний дараа хотын шуугиан сонсогдож мөргөлийн цаг эхэлж буй нь мэдрэгдэнэ. Харин энд амар амгалан ноёлж наадан тоглох дельфиннүүд нүдэнд тусна. Хүн гэж яасан ч сонин амьтад юм бэ дээ….
Өнгөрсөн шөнийн тэр их дуу чимээ бужигнасан хүмүүс дунд мэдрэгдэж давчдуулж байсан тэр их ганцаардал сэтгэл гутрал бүхэн энэ хоосон орон зай тэнгисийн чимээнд ор мөргүй замхран одох мэт… Би тэдний хэлийг үл ойлгох хэдий ч тэр цаана наадан тоглох дельфинүүд надад миний төсөөлөлд тэр доор тэнгисийн гүнд орших гоо үзэсгэлэнгийн тухай шивнээд байх шиг. Чимээгүй бай чихээрээ ч тархиараа ч зөвхөн биднийг л сонс чамд бүх үнэнг хэлье. Хүмүүс та нар үнэнг мэдэхгүй ээ. Хүртэхүйн чадамжийнхаа цар хүрээгээр л сэтгэдэг оршихуй шүү дээ гэж хэлэх шиг…
Тэнгисийн давалгаа, цахлайн ганганаа бүхэн надтай зөвхөн надтай ярилцаад байх шиг байгаа бүхнээ уудлаад байх шиг… Тийм гэж хэлэхийн аргагүй хийсвэр мэдрэмж дотор минь өрнөж олон зүйлийг бодон төсөөлсөөр нар бүрэн мандтал тэнгисийн эрэг дээр суув.
Буцаад би Стамбул хүрэх ёстой учир автобуснаасаа хоцрохгүйн тулд хотын зүг алхаж эхлэв…
25000 км аялал