Temerx Suke
Feb 22, 2021

Тэнгис…

Тэнгэрийн уудамд галын дөл мэт час улаан үүлс нүүгэлтэж жаргах нарны улаан туяа тэнгисийн мандлыг хучна. Оройн сэрүү орж эргээр холхих хүмүүсийн хөдөлгөөн татарч би ганцаар үлдлээ. Яг энд суугаад би чиний час улаан уруулыг анх үнэсэж байж билээ. Одоо чиний хаана явааг орчлон хорвоогийн салхи бүхнээс би асуудаг. Магадгүй чи зүүн тэнгисийн эрэгт сакура болон ургаад хавар бүр гоо үзэсгэлэнгээ гайхуулж хорвоо дэлхийг чимж байгаа байх. Эсвэл энэ ертөнцийн өндөрлөг нэгэн нутагт номин хөх өнгийн лаванда болон ургаж тансаг ялдамхан үнэрийн бэлгэдэл болон оршиж байгаа юм болов уу?

Гэвч би хэзээ ч чамайг өөрийн зүрх сэтгэлээс өөр газарт оршин буйгаар төсөөлж үл чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам чиний үзэсгэлэнт төрх харцанд минь биш зүрх сэтгэлд минь төсөөлөгдөн оршино.

Тэнгэр бүрхэж тэнгисийн эрэгт бороо зүсэрч эхлэв.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet