Temerx Suke
2 min readFeb 23, 2019

Урлаг бол Бизнес

Нөөц нь хэзээ ч үл шавхагдах хамгийн том уурхай бол оюуны уурхай билээ. Үүний нэгэн нотолгоо бол соёл урлагийн бизнес юм. Зүүн хойд болон зүүн өмнөд Азийг хамтатгасан эдийн засгийн судалгааны дүгнэлтээс эдийн засгийн өсөлтийг салбараар нь задлан шинжихэд өнгөрсөн 15 жилийн хугацаанд соёл урлагийн бизнесийн өсөлт 31 орчим хувиар өсөж 3 их наяд долларын зах зээл зүүн хойд болон зүүн өмнөд Азийн зэх зээл бий гэсэн дүн шинжилгээг гаргасан бөгөөд энэ салбарт нийт 15 сая орчим хүний тогтмол ажлын байр бий тухай судлагдсан байна. Өнөө цагын эрин үеийг ази ийн эрин үе хэмээх болсон нь аргагүй биз хойд америк европ тивд гарч байгаагүй эдийн засгийн өсөлт соёлын бизнесийн үр өгөөж ази ийн зах зээлд цэцэглэж байна.

Мэдээж энэ нь хятад эдийн засгийн хөгжил болон түүний араас хөгжин цэцэглэж буй зүүн өмнөд Азийн улс орнуудын хөгжил нийгмийн төлөвшлөөс шууд хамааралтай.

Харин Монгол бол энэ том зах зээлийн хойд эрэг нь бөгөөд салхийг зөв мэдэрч онгоцоо далайд тавихад хэзээд асар хурдтай ашгаа хүртэх боломж бүрэлдсээр байна. Уран зураг урлагийн бүтээл бол хүний оюунаас бүтдэг баялаг гэвч монголд уран бүтээлчид нь ч үзэгчид нь ч урлагийг баялаг , баялгаа ашиглах бизнес гэж харах бус нийгэмд чиглэсэн үйлчилгээ гэж хардаг нь энэ салбарын эдийн засгийн өгөөжийг бууруулаад зогсохгүй хөгжлийн хурдыг удаашруулж буй шалтгаан буюу асуудал болж байна. Мэдээж асуудал бий газар шийдэл үргэлж байдаг.

Тиймээс соёл урлаг гэдгийг найрал дууны хэмжээнд ойлгодог ойлголтоо толгойноосоо авч хаяж хөгжлийн тулгуур тодорхойлолт болгох хэрэгтэй. Уран бүтээлчид нь дахин давтагдашгүй гайхамшигтай урлагийн бүтээлээ хийж түүнийг нь урлагийн менежментийн мэргэжлийн баг олон нийтэд далай мэт энэ том зах зээлд зөв удирдан хүргэж эдийн засгийн үр шимийг нь хүртэх ёстой.

Монголд нөөц боломж бий хүн бүр дор бүрнээ хийж чадах зүйлээ хийж чадна харин олон улсын төвшинд гол тоглогч болоход зөв зохион байгуулалттай менежментийн баг хэрэгтэй.

Хийж бүтээцгээе өөрсдийн чадамжаараа бусдаас илүү байцгаая.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet