Халуун амтагдсан үзэсгэлэн
Өглөө босоод нарыг хархад улаан байсан. Үд дунд үзэхэд алтан шаргал өнгөөр гийж байх юм. Түрүүхэн зурж байхад тэр хавцлын энгэр бараан өнгөөр гэрэлтэж байж билээ . Багсаа тавиад эргээд хархад булцуут цэцэг шиг ягаарсан байх юм. Өнөөдөр үзэж байгаа энэ өнгө магад ахиад тохиохгүй байх. Тиймээс яг одоо л амжих хэрэгтэй ахиад тохиохгүй энэ гайхамшигтай өнгүүдийг алд хүрэхгүй холстон дээр буулгаж асар олон хүнд гайхуулах хэрэгтэй. Ээдээ энэ говь чинь дэндүү бүгчим байна даа. Энэ бүгчим агаар тосон будгийн нялуун үнэртэй хоршин дотоод сэтгэлд минь өөрийн тухай илүү ихийг шивнээд байх шиг …]
Бүрэнхий болж сэрүү орно бусдаас түрүүлж мэдрэх хүслээ барьж ядна би.
Нар сарны зааг дахь ховорхон тэр л өнгийг
Надаас өөр хэн ч ингэж буулгаж чадахгүй гэдгийг мэдэрч
Нарсан ишт уян бийрийн үзүүрээр
Нандин тэр л мөчийг алдалгүй бий зурна….]
Түрийн нозоор ч суухдаа бий бодсон.
Есөн эрдэнийн энэ оронд
Есөн зүйлийн түүх домог бий
Ертөнц дэлхий дээр хүн болж мэндэлсний хувьАхиад нэг өглөөний нарыг үзнэ гэдэг асар их аз жаргал юм гэдгийг ойлгох шиг….
Говь Хангай байгаль дэлхий хүмүүн бидний орших үндэс мөн…