Аяга Лонг Блак

Temerx Suke
1 min readMar 27, 2023

--

Энэ хотод буулгүй их удаж ээ… Тэр өвөл намайг буцахад ханиад томуу цар тахал гээд их хүнд нөхцөл байдал энд үлдсэн хэдий ч эргээд ирэхэд эрс өөрчлөгдөөгүй нь мэдрэгдэж эхүүн бөгөөд чийгтэй үнэр хамар цоргидог хэвээр.

Вокзалын үүдний хэсэгт түүнийг хүлээж жаахан суулаа…

Их олон удаа ингэж суугаад л тэр ч төдөлгүй “Хээе Нихао” гэсээр заал цангинатал инээж орж ирдэгсэн.

Одоо ахиж тэр хоолойг сонсож чадахгүй дээ гэж өөртөө хэлсэн ч хүлээлгийн танхим доторх олон хүний дундуур хааяа хааяа хараа бэлчээж харуулдаж байгаагаа дотроо мэдэрнэ.

Гэхдээ энэ чинь хорвоогийн жам… Надаас түрүүлж буцсанд чинь би гомдох хэдий ч гадаад их тэнгисийн мандалд хөвж буй гэж итгэж байна.

Өнөөдөр ч гэсэн энэ хот дүнсгэр саарал хэвээр…

Өглөөнөөс үдэш хүртэл хүн хөл ихтэй байдаг нь ч хэвээр…

Вокзалын хойд талын хуучны кофе шоп-д орж хоёр аяга ЛонгБлак авлаа. Эднийх их гоё керамик аягатай хэвээр, чиний керамикийн тухай яриа эндээс эхлэж Жиндежхэнээр (Jingdezhen) дуусдаг байж дээ. Харин зөрүүлээд кофе ярьж Латин Америкийн тухай яриа болж эхлэхэд гал тэрэг хөдлөх цаг таардагсан даа…

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet