Чи сайн уу…
Их урт хугацаа өнгөрч ээ тэр өдрөөс хойш энэ хот үргэлж цастай байх боллоо… Маргаашнаас эхлээд 65 хоног огт нар гарахгүй болохоор нэг тийм гунигтай ч юм шиг эсвэл мөнхөд энэ үлдэх гэж байгаа учир тэр юм болов уу ?
Чи намрын сэрүүн, нойтон цас хаяласан өдрүүдэд дуртай хэвээрээ юу ?
Өнөө өглөө Нигатагаас дуудлага ирсэн тэнд нойтон цас хаялсан сэрүүн өдрүүд ирж байна гэсэн. Нацүмэ токио руу буцаж байгаа гэнэ…
Би огт бичихгүй байгаа хоёр өгүүлбэр бичээд үг минь цаашаа буцчихдаг болсон үлдсэн энэ өдрүүдэд ч мөн бичие гэж нээх хичээхгүй ээ…
Магадгүй чи намайг зэмлэх л байх гэхдээ уучлаарай тэр өдрөөс хойш үг минь дуучихсан бололтой үнэндээ би үнэнийг өгүүлж чаддаггүй уяангын халилтай нэгэн байсан байж ч болох юм шүү дээ..
За би гарч алхлаа өглөөдөө энд жиндүү байгаа тэнгисийн жавар эрэг рүү үлээх өдрүүд ирсэн болохоор….
Хэрвээ чиний байгаа хотод өвөл ирдэг бол дулаан хувцаслаж байгаарай бээлийгээ өмсөхөө мартав аа…
il porco rosso Хисаши
Хойд эрэгээс