Feb 14, 2021
Чимээгүй Хүсэл…
Мянга мянган гэрэлт цох надаас үргэн нисэж
Мөрийг минь даван жихүүн салхи үлээх шиг
Модон шаахайны чимээ алгуурхнаар сонсогдохоо больж
Жиндүү сэрүүн өрөөнд би ганцаар үлдэв
Жин үдийн нар хэдийн шингэж
Жихүүн бороо шивэрч эхлэв
Өчигдөрхөн үсийг чинь илбэж байсан гарт минь
Мөнгөлөг өнгөтэй гоёмсог хатгуур л үлдэж.