Шанхай хот

Temerx Suke
2 min readMar 11, 2020

--

Эргэцүүлэл

Рюуносүкэ Акутагава хэмээх эрхмийг танихгүй, сонсоогүй Япон хүн бараг л үгүй биз. Японы утга зохиолын шагнал хүртэл түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Миний хувьд түүний тухай мэдэх зүйл бол маш залуугаараа өөд болсон хэрнэ яаж ийм сайн зохиолууд бичсэн юм бол гэж л бодон Шанхай голын эргээр эртний ангил, франц хийцтэй барилгуудын өмнүүр алхаж явлаа. Гэхдээ хүн гэдэг их сонирхолтой юм Түрүүхэн намайг дэлгүүрээсээ хөөж гаргасан эмээд Японы эзлэн түрэмгийллийн үеэс үлдсэн таагүй дурсамж байдаг байх гэвч тэр дэлгүүр япон хийцийн унадаг дугуй болон Рюуносүкэ Акутагавагын зохиолын хуучин хэвлэлүүдээс гэсэн байсан шүү дээ… Тэгэхдээ зүгээр л тухайн цаг мөчид тэгээд таарчихсан юм болов уу? Эсвэл би тэр дурсамжийг сэдрээх хэн нэгэнтэй адил байв уу? Гэж бодсоор голын эрэг дээр ирж суулаа цаг их орой болж хүмүүсийн хөл хөдөлгөөн бүүр ихээр нэмэгдэж гудамжны хоол зарах мухлагууд ч үүдээ нээж эхэллээ. Энэ хөл хөдөлгөөн, энэ гудамжны хоолны газрууд олон жилийн өмнөөс тасралтгүй үргэлжилж байгаа гэх бөгөөд одоо бол энэ хотын салшгүй нэгэн хэсэг болж дээ… Японы эзлэн түрэмгийллийн үед ч их хөл хөдөлгөөнтэй гудамж байсан хэмээн Акутагава. Шанхайд аялсан тэмдэглэлд дурдсан байдаг билээ. Түүний хувьд Шанхай хот цорын ганц гадаад ертөнц нь байсан гэх бөгөөд эндээс бүтээлийн сэдэл авсан хэмээдэг. Иймэрхүү бодол үргэлжилсээр хонох газрын зүг хурдан хурдан алхав… Гэхдээ би хувьдаа Ишигүро Казүогын уншигчийн хувьд нэг хачирхалтай зүйлийг бодоод амжсан юм. Гэхдээ зөвхөн надад л хачирхалтай байх….

Казүо Ишигүро 60 хүрч Нобелийн шагнал хүртсэн тэгэхэд түүнийг залуугаараа энэ шагналыг хүртлээ гэж шүүмжлэх, ярих хүн олон байсан гэвч Рюуносүкэ Акутагава дөнгөж 30 гараад л өөд болсон гэвч түүний нэрээр Японы алдартай утга зохиолын шагналыг нэрлэдэг…

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet