Энэ бүхэнд Би бэлэн….
Би сүүлийн хэд хоногийн турш шөнө дунд тогтмол сэрдэг болов. Хүйтний эрч чангарсан өвлийн өдөр учир үүр цайж гэгээ орох яагаач гүй байна. Сэрэх болгондоо бодогддог зүйл нь тэр хүний тэнгэрийн орон руу буцах гэж буй мөчийн тухай. Хэн нэгний үхлийн тухай амьд байхад нь бодно гэдэг муухай мэт санагдавч үнэхээр юм бүхэн цаг хугацаатай байдаг нь хорвоогийн жам учир үүнийг үгүйсгэх нь утгагүй биз.
Их олон хүнээс та өөрийн болон хэн үхлээс айдаг уу хэмээх асуултанд ихэнх нь үгүй гэж хариулсан байдаг. Харин тэд ихэнхдээ үхлийн өмнөх өвдөлт, сэтгэлийн шаналал, уй гашуунаас айдаг учир үхэлтэй тулахыг хүсэхгүй байдаг билээ. Гэвч амьд биет бүхэн амьдарсан бол үхнэ гэдэг хэзээ нь тодорхойгүй ч хэзээ нэгэн цагт тохиох л үйл явдал. Гэвч үлдэж байгаа хүний сэтгэл, мэдрэмж түүнийг хэрхэн хүлээн авч яаж мэдрэх вэ гэдэг л өөр өөр.
Миний хувьд урт нэгэн аялалын төгсгөл мэт хүлээж авахыг хүсдэг. Учир нь амьдрал хэмээх нь бидний ойлгож мэдэрдэг хүрээнд л аз жаргал, зовлон шаналал, баяр хөөр, уй гашуугаар дүүрэн байдаг болохоор тэр. Энэ бүхнийг мэдэхсэн бол хорвоогоос буцахад юунд хорогдох билээ дээ…
Өнөөдөр цаг нь биш бололтой. Гэвч ирэх өдрүүд гэж тэр хүнд тийм ч олон үлдсэнгүй дээ…