Temerx Suke
3 min readFeb 25, 2024

“Эргэх Холбоо” Үзэсгэлэн

Эрс өөр илэрхийлэл, Эрс өөр мэдрэмж бодлуудын хооронд дахь Эргэх Холбоо...}

СГЗ зураач Ц.Энхжаргал, МУСТА, МУЭ-ийн гишүүн зураач. У.Батцоож нарын. “Эргэх Холбоо” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж олонд нээлттэй үзүүлж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн нэр нь “Эргэх холбоо” буюу хүний мөн чанар дотоод сэтгэл, мэдрэмжийн боловсрол, сурч боловсрох, бүтээн туурвих үйл явц бол тасралтгүй эргэх цаг хугацааны уялдаа болж нэг үе нөгөө үеэсээ суралцаж үргэлжлэх процесс хэмээх утгаар нэрлэсэн болов уу гэж бодож байна. Мөн тус уран бүтээлчид урт хугацааны багш шавийн харилцаатай учир тухайн үзэсгэлэнг ийн нэрлэх нь зүйн хэрэг байх.

УГЗ Ц.Энхжаргал гуайн бүтээлүүдэд би бээр ямар нэгэн дүгнэлт хийх нь надад ахадсан үйлдэл болох байх гэж эмээж байна. Учир тэрээр хэдийн хүлээн зөвшөөрөгдөж өөрийн дүр төрх, ертөнцийг тунхаглаж чадсан уран бүтээлч билээ. Түүний бүтээлүүдээс тус уран бүтээлчийн дотор орших гомдол, шаналал, бахархал, дурсамж, бодрол гэх мэт өргөн хүрээний сэдвийг хэсэг бүрээс нь мэдэрч унших боломжтой гайхалтай артист юм.

Эрс өөр илэрхийлэл, Эрс өөр мэдрэмж бодлуудын хооронд дахь Эргэх Холбоо…

Уран бүтээлч бүхэн өөр өөрийн гэсэн өнгө төрх, илэрхийлэл, үзэл бодолтой бие даасан шинж чанартай ертөнцүүд билээ. Гэвч тийм ертөнцөө боловсруулж бүтээнэ гэдэг уран бүтээлч хүний хувьд тийм ч амар биш. Олон жилийн тууштай хөдөлмөр, үзэл бодолдоо үнэнч байдал, багш чиглүүлсэний үр дүнд бий болно.

Харин “Эргэх холбоо” үзэсгэлэн дээрх тодорхойлолтонд хариулт өгсөн үзэсгэлэн болжээ. Хүн ёс, мөн чанарынхаа хувьд багш шавь хэдий ч уран бүтээлчийн үнэт чанарынхаа хувьд бие даасан тусгаар ертөнц бий болсон гэдгийг харуулсан үзэсгэлэн болжээ гэж тодорхойлмоор санагдав. Мэдээж энд дурьдаж байгаа бие даасан ертөнц бол зураач У.Батцоожийн тухай юм.

Ийнхүү бие даасан ертөнц бүрдэнэ гэдэг “Эргэх холбоо”-ны үнэт чанар болов уу гэж бодож байна.

Бичвэр: Д.Төмөрсүх

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet