Эрт мэдсэн шийдвэр
Удахгүй буцахаа мэдсэнээс хойш уйтгарлаж гансрахаа больсон доо…
Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Үэногийн цэцэрлэгт хүрээлэнгээр өглөө болгон алхаж өөрийгөө тайвшруулахыг хичээлээ өнөөдөр хэмээх өдөр хичнээн чухал гэдгийг их сайн тунгааж бодоорой залуу минь чамд тийм ч олон өнөөдөр үлдээгүй шүү өдрийн нарыг бүтэн жаргахыг үзнэ гэдэг их гайхамшигтай хувь зохиол гэдгийг мэдрээд аваарай хэмээн хэлсэн эмчийн үг энэ богинохон насанд сонсон хамгийн хатуу үг ч байж мэдэх юм. Гэхдээ гуниглах хэрэггүй дээ харин түүний оронд талархах хэрэгтэй буцаж буй бүхний араас харамсах нь утгагүй. Өөрийн хэмжээнд гайхалтай цаг хугацааг туулж чадсанд нь харин баяр хүргэх хэрэгтэй.
Бүх зүйл өөрийн гэсэн хэмжээ хязгаартай. Нэг талд нар мандахад нөгөө талд жаргадагтай адилаар цаг нь ирсэн бол ирж буцдаг нь жам шүү дээ. Харин залуу минь чи хэзээ буцахаа урьдчилан мэдэж чадсан гэдэг бол гайхамшигтай том боломж юм шүү. Ухаарч амжаагүй өнгөрүүлсэн олон зуун цагийн хажууд ухамсарлан өнгөрүүлсэн хэдхэн секунд л үнэ цэнэтэй байдаг юм шүү…
Ингээд бороон дусалтай хамт алхья даа