Ёслол ба Утга

Temerx Suke
2 min readOct 2, 2022

--

Хүн хэмээх амьтны энэ хорвоо дээр ирж буцах нь л хамгийн том шуугиан байдаг даа гэж их л шийдэмгий хоолойны өнгөөр хэлж надруу хурцаар ширтэж байсан залууг би одоо хүртэл мартаж чаддаггүй юм. Тэр залуугийн нэрийг ч би одоо санахгүй байгаа хэдий ч түүний харц шийдэмгий хоолойны өнгийг би маш тод санаж байна. Бидний яриа Стамбулын нисэх буудал дээр өрнөсөн бөгөөд тэнд холхилдож буй олон хүний чимээ шуугианыг умартан цаг хугацааг мартан тэр залуугийн яриаг тийм анхааралтай сонссоноо би одоо ч гайхдаг. Бидний яриа Рюүносүкэ Акутагавагаар эхэлсэн хэдий ч сүүлдээ Кавабата -гийн тухай болж хувирсан ч яах арга бид хоёрын ярианы оргил сэдэв Мишимагийн тухай байсан юм. Түүний үхэл хамгийн гоо үзэсгэлэн төгс үхэл байсан юм даа хэмээн хэлэхэд тэрхүү ахимаг насны япон залуугийн нүдэнд оч дүрэлзэх шиг санагдаж билээ. Зарим үг хаана хэрэглэгдэж байгаа эсвэл ямар үед хэрэглэгдэж байна гэдгээс үгийн хүч утга агуулга өөрчлөгддөг боловч огт сонсож дасаагүй агуулгыг илэрхийлэх үе гэж бас байх. Гэхдээ үзэсгэлэнтэй үхэл хэмээх утга миний тархинд үл төсөөлөгдөх бөгөөд нэг л тийм хөндий хүйтэн санагдаж ар нуруугаар хүйт дагаад явчхав. Гэвч түүний яриа сэдвээс илүүтэйгээр түүнээс өөрөөс нь зориг бахархал мэдрэгдэх нь нэн сонирхолтой. Бид хорёын яриа нэгдүгээрт эрэгтэй хүний. тухай хоёр дугаар үхлийн тухай ярьж байгаа хэрнээ үзэсгэлэнтэй хэмээх энэ үг бидний ярианд нэн их хүч нэмж мөн ойлгоход төсөөлөхөд илүү хүндрэлтэй болгож байсан ч тус залуугийн шийдэмгий харц бүхнийг тодорхойлоод байх шиг… гэж бодон түүний яриан гүн автсан ч төдөлгүй. миний онгоц хөөрөх цаг болов. Одоо бодоход бид алваа зүйлийг хэрхэн хүлээж авч байгаагаас хамааран. ямар утгаар. ойлгогдох нь бас тодорхойлогддог бололтой гэхдээ үгийн утга талаас бус түүнийх үүдэх сэтгэл хөдлөл…

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet