Temerx Suke
2 min readJun 15, 2020

Үзэсгэлэнтэй үхэл

Хүн хэмээх амьтны энэ хорвоо дээр ирж буцах нь л хамгийн том шуугиан байдаг даа гэж их л шийдэмгий хоолойны өнгөөр хэлж надруу хурцаар ширтэж байсан залууг би одоо хүртэл мартаж чаддаггүй юм. Тэр залуугийн нэрийг би одоо санахгүй байгаа хэдий ч түүний шийдэмгий харц хоолойны өнгийг би маш тод санаж байна. Бидний яриа Стамбулын нисэх буудал дээр өрнөсөн бөгөөд тэнд холхилдож буй олон хүний чимээ шуугианыг умартан цаг хугацааг мартан тэр залуугийн яриаг тийм анхааралтай сонссоноо би одоо ч гайхдаг. Бид хоёрын яриа Рюүносүкэ Акутагавагаар эхэлсэн хэдий ч сүүлдээ Кавабата сангийн тухай болж хувирсан ч яах арга бидний ярианы оргил сэдэв Мишимагийн тухай байсан юм. Түүний үхэл хамгийн гоо үзэсгэлэн төгс үхэл байсан юм даа хэмээн хэлэхэд тэрхүү ахимаг насны япон залуугийн нүдэнд оч дүрэлзэх шиг санагдаж билээ. Зарим үг хаана хэрэглэгдэж байгаа эсвэл ямар үед хэрэглэгдэж байна гэдгээс үгийн хүч утга агуулга өөрчлөгддөг боловч огт сонсож дасаагүй агуулгыг илэрхийлэх үе гэж бас байх. Гэхдээ үзэсгэлэнтэй үхэл хэмээх утга миний тархинд үл төсөөлөгдөх бөгөөд нэг л тийм хөндий хүйтэн санагдаж ар нуруугаар хүйт дааж байсан билээ.

Тухайн мөчид надад түүний ярианы сэдвээс илүүтэйгээр түүнээс гарч буй зориг бахархал нэн хачирхалтай санагдаж ямар ваа нэгэн ховст автсан мэт мэдрэмж төрж байсан. Түүний ашиглаж буй үгнийг үргэлж хоёодмол утга илэрхийж миний тархийг төөрүүлээд байх шиг.

Бид хоёрын яриа нэгдүгээрт эрэгтэй хүний тухай хоёр дугаар үхлийн тухай ярьж байгаа хэдийн ч үзэсгэлэнтэй хэмээх энэ үг бидний ярианд нэн их хүч нэмж мөн ойлгоход төсөөлөхөд илүү хүндрэлтэй болгож байсан ч тус залуугийн шийдэмгий харц хоолойн өнгө бүхнийг тодорхойлоод байх шиг…

Одоо бодоход бид алваа зүйлийг хэрхэн хүлээж авч байгаагаас шууд хамааран ямар утгаар ойлгох гэдэг ч бас тодорхойлогддог бололтой гэхдээ үгийн утга талаас бус харин сэтгэл хөдлөл мэдрэмжийн илэрхийлэл нэн чухал сэтгэгдэл төрүүлнэ.

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet