Үхэлд төлсөн үнэ

Temerx Suke
1 min readJul 12, 2021

--

Өчигдөр орой хичээл тараад гэртээ ирэх замд метроны буудлын хажуугийн дэлгүүрийн гадаа битүү хүн шавсан цагдаа эмнэлэг ирсэн байлаа. Хажуугаар өнгөрч байхдаа хүмүүсийн яриаг сонсоход дэлгүүрийн худалдагч өвгөн амиа хорлосон байдалтай олдсон бололтой. Тэр нэгэн бүүдгэр өглөө дэлгүүрийн өвгөн бид хоёр Аракава голын эрэгт таарч зүс мэдэлцэх учир мэнд мэдэлцэж жаал хамт алхсан юм. Наян нас дөхөж буй тэрээр зүүн японы газар хөдлөлтийн үеэр ганц хүүгээ алдсан бөгөөд өдий насанд өдөр өдрийн нарыг ганцаар үддэг билээ.

Би одоо болсон доо хорвоо надад өгөхөө өгч авахаас ч авлаа гэж хэлэн санаа алдаж байсан тэр өвгөний харцнаас сэтгэл ханамж, харуусал, зовлон гуниг бүгд л уншигдаж байв. Гэвч түүнээс яагаад ч юм гомдол мэдрэгдсэнгүй. Харин ярианых нь өнгө аяс зарим талаар бүүр бахархаад байх шиг санагдаж байсан юм. Маргааш өглөө нь би нөгөө л замаараа сургуулийн зүг явлаа. Өглөө бүр дуугардаг дэлгүүрийн хонхны чимээ, мэндчилгээний үгс аль аль нь байхгүй дүнсгэр гудамжаар алхлаа…

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet